Агентын хөтөлбөр

Агент нэвтрэх

Өөрийн таньдаг байгууллагыг Irts-тэй холбох эсвэл нэвтрүүлэлт, сургалт, ашиглалтын дэмжлэгийг нь хариуцах боломжтой.

Агентын эрхээр нэвтрэх

Бүртгүүлсэн утасны дугаар, өөрийн үүсгэсэн 6–12 оронтой агентын PIN-ээ оруулна уу.

Агентын бүртгэл үүсгэх үү?Агентаар бүртгүүлэх

Хамтран ажиллах хоёр хэлбэр

Байгууллага холбох

5%

Irts-ийг танилцуулж, агентын код эсвэл холбоосоо хуваалцаарай. Эхний гэрээний жилийн урамшууллыг баталгаажсан төлбөрүүдийг нэгтгэн тулгасны дараа нэг удаа олгоно.

Нэвтрүүлэлт хариуцах

10% 5%

Байгууллагатай гэрээ байгуулж, Irts-ийг нэвтрүүлнэ. Нэвтрүүлэлтийг баталгаажуулсны дараа эхний гэрээний жилд 10%, түүнээс хойш гэрээ хүчинтэй байх хугацаанд 5% авна.

Сургалтаа дүүргэж, шалгалтад тэнцсэний дараа Irts-ийн супер админ нэвтрүүлэлтийн эрх олгоно. Та байгууллагадаа сургалт, заавар, ашиглалтын дэмжлэг тогтмол үзүүлнэ.

Эдгээр нь үндсэн хувь. Таны гэрээнд тохирсон хувийг агентын самбараас харна. Урамшууллыг баталгаажсан төлбөрөөс НӨАТ, нэмэлт үйлчилгээний төлбөр, буцаалтыг хассан дүнгээр тооцно.

Хэрхэн эхлэх вэ?

  1. Бүртгэлээ баталгаажуулах

    Утсаар SMS код авч, нэр болон PIN-ээ оруулна. Irts-ийн баг хүсэлтийг баталсны дараа агентын самбар нээгдэнэ.

  2. Компаниа холбох

    Агентын код эсвэл холбоосоо компанийн админд өгнө. Админ компанийн мэдээлэл хэсэгт код оруулж, Irts холболтыг баталгаажуулна. Гэрээ байгуулсан компанид агент оноох эрхийг Irts-ийн супер админ хариуцна.

  3. Урамшууллаа хянах

    Самбараасаа компаниудын холболтын төлөв, төлбөр бүрийн урамшууллын задаргаа, шилжүүлгийн түүхээ харна. Авах боломжтой үлдэгдлээс банкны данс руу шилжүүлэх хүсэлт гаргана.

Агентын самбарт юу харах вэ?

Бүртгэл батлагдсаны дараа утасны дугаар, агентын PIN-ээр нэвтэрч хувийн самбараа ашиглана.

  • Миний компаниуд
  • Төлбөр ба урамшуулал
  • Мөнгө авах
  • Сургалт, дэмжлэг