IrtsIrts

ACCOUNT УСТГУУЛАХ

Irts account-аа устгуулах хүсэлт

Ажилтан эсвэл компанийн админ account болон холбогдох хувийн мэдээллээ устгуулах хүсэлтээ дараах байдлаар гаргана.

Шинэчилсэн: 2026 оны 8 сарын 5

1. Ажилтны account

Эхлээд байгууллагынхаа Irts админд хүсэлт гаргана. Админ таны account-ыг архивласнаар нэвтрэх эрх, идэвхтэй session шууд хаагдана. Ирц, цалин, зөвшөөрөл зэрэг ажил олгогчийн хууль ёсны бүртгэлд хамаарах мэдээллийг байгууллага шаардлагатай хугацаанд хадгалж болно.

2. Байгууллагын account

Компанийн эрх бүхий админ байгууллагын нэр, компанийн код, бүртгэлтэй утас болон хүсэлтийн шалтгаанаа support@irts.mn хаягаар илгээнэ. Аюулгүй байдлын үүднээс хүсэлт гаргагчийн эрхийг баталгаажуулна.

3. Устах мэдээлэл

  • Нэвтрэх account, PIN, session болон төхөөрөмжийн бүртгэл.
  • Хувийн профайл, хавсаргасан зураг, чат файл болон хүсэлтийн баримт.
  • Хууль, гэрээ, санхүүгийн тайлагналын үүргээр хадгалах шаардлагагүй бусад account-тай холбоотой мэдээлэл.

4. Хугацаа

Баталгаажсан хүсэлтийг ердийн нөхцөлд 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Үндсэн системээс устгасан мэдээлэл нөөц хувилбарын хадгалалтын мөчлөг дуусахад 30 хүртэл хоногийн дотор бүрэн арилна.

Account устгуулах нь буцаах боломжгүй. Хэрэгтэй тайлан, баримтаа хүсэлт илгээхээсээ өмнө татаж авна уу.

5. Холбоо барих

support@irts.mn · +976 8888 8707 · Улаанбаатар хот.