IrtsIrts

ӨГӨГДӨЛ УСТГУУЛАХ

Account болон мэдээллээ устгуулах хүсэлт

Ажилтан өөрийн байгууллагын админаар, компанийн админ Irts-ийн тусламжийн сувгаар хүсэлт гаргана.

Шинэчилсэн: 2026 оны 8 сарын 5

Ажилтан

  1. Компанийн админ эсвэл хүний нөөцөд account идэвхгүй болгох, мэдээлэл залруулах/устгуулах хүсэлт гаргана.
  2. Компанийн админ ажилтныг системээс идэвхгүй болгож, шаардлагатай хүсэлтийг Irts-д дамжуулна.
  3. Цаг, цалин, ХАБЭА зэрэг хөдөлмөрийн баримтыг хууль болон байгууллагын журамд заасан хугацаанд хадгалах шаардлага байж болно.

Компанийн админ

  1. support@irts.mn хаягт “Irts өгөгдөл устгуулах хүсэлт” гарчигтай имэйл илгээнэ.
  2. Компанийн нэр, компанийн код, бүртгэлтэй админы утас, устгуулах хүрээ болон хүсэлтийн шалтгаанаа бичнэ.
  3. Эзэмшигчийг баталгаажуулсны дараа экспорт шаардлагатай эсэхийг тохирч, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
PIN, SMS код, API key болон нууц үгийг имэйлээр илгээхгүй.

Устах болон хадгалагдаж болох мэдээлэл

Account, компанийн тохиргоо, чат, зураг, хүсэлт болон үйлчилгээний өгөгдлийг хүсэлтийн хүрээнд устгана. Санхүү, татвар, гэрээ, залилангаас хамгаалах болон хуульд заасан баримтыг шаардлагатай хамгийн бага хугацаагаар тусгаарлан хадгалж болно. Үндсэн системээс устсаны дараа нөөц хуулбараас бүрэн арилахад нэмэлт 30 хүртэл хоног шаардагдана.

Холбоо барих

support@irts.mn · +976 8888 8707 · Улаанбаатар хот.