IrtsIrts

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Irts үйлчилгээг ашиглах нөхцөл

Компани болон ажилтан Irts-д бүртгүүлж, нэвтэрснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Шинэчилсэн: 2026 оны 8 сарын 5

1. Үйлчилгээ

Irts нь цаг бүртгэл, хуваарь, хүсэлт ба зөвшөөрөл, тайлан, цалин, ХАБЭА checklist, дотоод мэдээлэл, чат болон ERP/API интеграцийн үүлэн платформ юм. Байгууллага өөрийн дүрэм, ажилтан, байршил, эрх болон батлах урсгалыг тохируулна.

2. Бүртгэл ба эрх

Компанийн админ оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, ажилтанд зөв эрх олгох, ажлаас гарсан хэрэглэгчийг идэвхгүй болгох үүрэгтэй. Хэрэглэгч PIN болон нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй. Нэг хүний account-ыг өөр хүн ашиглахыг хориглоно.

3. Туршилт ба лиценз

Шинэ байгууллага 2 админ, 10 хүртэлх ажилтантай 2 сарын үнэгүй туршилт ашиглаж болно. Үндсэн багц сарын 39,000₮, нэмэлт ажилтан 3,500₮, нэмэлт админ 9,900₮ байна. Үнийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө мэдэгдэнэ. Тусгай гэрээ болон байнгын үнэгүй эрхтэй байгууллагын нөхцөл тусдаа үйлчилж болно.

4. Төлбөр

Лицензийн нэхэмжлэлийг банкны шилжүүлэг, QPay эсвэл идэвхжүүлсэн бусад сувгаар төлнө. Амжилттай төлбөр баталгаажсаны дараа лицензийн хугацаа сунгагдана. Давхар болон буруу төлбөрийг гүйлгээний баримтаар шалгаж шийдвэрлэнэ.

5. Зөвшөөрөгдөх хэрэглээ

Хуурамч цаг бүртгэл үүсгэх, бусдын account ашиглах, байршил/Wi‑Fi/зураг хуурамчаар дамжуулах, зөвшөөрөлгүй мэдээлэл татах, системийн хамгаалалтыг тойрох, хорлонт код болон хууль бус контент оруулахыг хориглоно. Зөрчил илэрвэл холбогдох account эсвэл байгууллагын эрхийг түр зогсоож болно.

6. Байгууллагын хариуцлага

Байгууллага хөдөлмөрийн дотоод журам, цалин болон ХАБЭА-ийн шаардлагаа хуульд нийцүүлэн тогтооно. Irts-ийн live цалингийн тооцоо нь урьдчилсан мэдээлэл бөгөөд байгууллага сарын хаалт хийж баталгаажуулсны дараа эцсийн болно.

7. Тасралтгүй ажиллагаа ба интеграц

Үйлчилгээг найдвартай ажиллуулахыг зорих боловч интернэт, төхөөрөмж, банк, SMS, ERP болон бусад гуравдагч талын саатлаас шалтгаалсан түр доголдол гарч болно. Гаднын системийн нөхцөл, үнэ, API өөрчлөгдөхөд холболтын ажиллагаанд нөлөөлж болно.

8. Дуусгавар болгох

Байгууллага үйлчилгээг цуцалж, мэдээллээ экспортлох болон устгуулах хүсэлт гаргаж болно. Төлбөрийн хугацаа дууссан эсвэл ноцтой зөрчил гарсан үед шинэ үйлдлийг хязгаарлаж болох ч мэдээлэл экспортлох боломжийг зохистой хугацаанд олгоно.

9. Холбоо барих

support@irts.mn · +976 8888 8707 · Улаанбаатар хот.