1. Хамрах хүрээ
Энэхүү бодлого нь Irts-ийн вэб, Android болон iPhone апп, байгууллагын админ хэсэг, API болон холбогдох үйлчилгээнд хамаарна. Байгууллага нь өөрийн ажилтны мэдээллийн хариуцагч, Irts нь тухайн байгууллагын заавраар мэдээлэл боловсруулагч байдлаар ажиллана.
2. Цуглуулах мэдээлэл
- Компанийн нэр, код, лого, админы нэр, утас болон байгууллагын бүтэц.
- Ажилтны нэр, ажлын утас, алба хэлтэс, албан тушаал, хуваарь болон системийн эрх.
- Ирсэн, гарсан цаг, хүсэлт, чөлөө, өвчтэй, тасалсан болон илүү цагийн мэдээлэл.
- Цаг бүртгэх мөчийн GPS координат, нарийвчлал, зөвшөөрөгдсөн Wi‑Fi-ийн SSID/BSSID/gateway. Irts нь тасралтгүй байршлын түүх хадгалахгүй. Ажлын бүсэд ирэх сануулгыг та тусад нь асаавал апп хаалттай үед төхөөрөмж ажлын бүс эсвэл Wi-Fi-г таньж мэдэгдэл үзүүлнэ. Энэ сануулгын байршлын түүхийг серверт илгээхгүй.
- Ажилтан өөрөө илгээсэн талбайн зураг, ХАБЭА баталгаа, чат файл болон тайлбар.
- Цалингийн тохиргоо, тооцоолол, байгууллагаас өгсөн бонус болон ERP-ээс дамжсан ажлын мэдээлэл.
- Нэвтрэлтийн session, төхөөрөмж/браузерын техникийн мэдээлэл, алдаа болон аюулгүй байдлын лог.
3. Ашиглах зорилго
Цаг ба ажлын байршлыг баталгаажуулах, хуваарь болон цалин тооцох, удирдлагын зөвшөөрөл авах, тайлан гаргах, ХАБЭА бүртгэл хөтлөх, дотоод харилцааг ажиллуулах, лиценз болон төлбөр удирдах, залилан болон зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах зорилгоор мэдээллийг ашиглана.
4. Мэдээлэл хуваалцах
Мэдээллийг тухайн байгууллагын эрх бүхий админ, батлах удирдлага болон ажилтанд зөвшөөрөгдсөн хүрээнд харуулна. Байгууллага тохируулсан үед Odoo/ERP, SMS үйлчилгээ, QPay зэрэг гаднын үйлчилгээтэй зөвхөн шаардлагатай мэдээллийг дамжуулна. Хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг худалдахгүй.
5. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээллийг байгууллагын үйлчилгээ идэвхтэй хугацаанд хадгална. Үйлчилгээ дууссаны дараа байгууллага экспорт хүсэх боломжтой бөгөөд өгөгдлийг үндсэн системээс 90 хүртэл хоног, нөөц хувилбараас нэмэлт 30 хүртэл хоногийн дотор устгаж болно. Нэвтрэх мэдээллээ сануулах сонголтыг асаавал утасны апп PIN-ийг Android Keystore эсвэл iOS Keychain-аар хамгаалан зөвхөн тухайн төхөөрөмжид хадгална. Сонголтыг унтраахад хадгалсан PIN арилна. Вэб хөтөчид зөвхөн утасны дугаар, байгууллагын кодыг сануулна. API нууц түлхүүрийг шифрлэж, зураг/файлыг зөвшөөрөлтэй холбоосоор хамгаалж, байгууллагуудын мэдээллийг тусгаарлана.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, залруулах, экспортлох эсвэл устгуулах хүсэлтээ байгууллагын админд гаргана. Компанийн админ байгууллагын мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг support@irts.mn хаягаар илгээж болно.
7. Холбоо барих
Нууцлалын асуудлаар: support@irts.mn · +976 8888 8707 · Улаанбаатар хот.