Irts

Хүний нөөцийн систем · Irts

Ажилтны мэдээллээс багийн өдөр тутмын ажил хүртэл

Хүний нөөцийн бүртгэл, байгууллагын бүтэц, ирц, хүсэлт, баримт бичиг болон багийн ажлыг нэг орчноос удирдах Irts систем

Шинэчилсэн:

Хүний нөөцийн систем

Irts бол Монгол хэлээр ашиглах хүний нөөц, бүтээмжийн систем. Ажилтны мэдээлэл, алба ба албан тушаал, ажлын хуваарь, ирц, хүсэлт, цалингийн тооцоо, төсөл болон дотоод харилцааг холбож ашиглах боломжтой. Админ нь ажил үүрэгт тохирсон хандалтын эрхийг удирдана.

Irts ажилтны хувийн хэргийн бодит дэлгэц — жишээ өгөгдөл
Бодит дэлгэц · жишээ өгөгдөл

Хэрхэн эхлэх вэ?

  1. Ажилтнуудаа бүртгэх

    Нэр, утасны дугаараас эхэлж, Excel файлаар олон ажилтны мэдээллийг оруулна.

  2. Бүтэц, эрхээ тохируулах

    Алба, албан тушаал, ажлын байрны тодорхойлолт болон харах мэдээллийн хүрээг сонгоно.

  3. Өдөр тутмын ажлаа хөтлөх

    Ирц, хүсэлт, баримт, ажлын явцаа нэг орчноос хянана.

Хувийн хэрэг

Боловсрол, хэл, ажлын туршлага, сургалт, шагналыг огноотой нь хувийн хэрэгт хөтөлнө.

Сонгосон хэлээр анкет PDF татна. Монгол хэлээс бусад хэлд нэр, регистрийг латинаар галиглана.

Гэрээ, тушаал

Өөрийн Word загварыг ажилтны мэдээллээр бөглөж, гэрээ, тушаалаа DOCX хэлбэрээр татна.

HR баримт, тушаал хавсаргаж, ажилтны өөрийн оруулсан файлуудтай хамт хянана.

Сургалт ба идэвхжүүлэлт

Сургалт, идэвхжүүлэлтийг төсөв, оролцогч, хугацаатай төлөвлөж, календарь болон Gantt-аар харна.

Тойрох хуудас

Ажил хүлээлцэх зөвшөөрлийг тогтоосон дарааллаар баталж, тэмдэглэл, шийдвэрийн түүхийг хадгална.

Талархал

Хамтрагчдаа талархал илгээж, ирсэн талархлыг мэдэгдэл болон хугацааны нэгтгэлээс харна.

Ажилтны мэдээлэл ба Excel импорт

Ажилтны хувийн болон ажил эрхлэлтийн мэдээллийг нэг бүртгэлд хадгална. Алба, албан тушаал, ажилтны код, утасны дугаар зэрэг мэдээллээр ажилтнаа хайж, шүүх боломжтой. Нэмэлт баримт, гэр бүлийн мэдээллийг хэрэгцээндээ тохируулан бүрдүүлнэ.

Excel импортын урьдчилсан шалгалт нь шинэ болон шинэчлэгдэх ажилтан, засах шаардлагатай мөрийг ялгаж харуулна. Утас эсвэл ажилтны код таарсан тохиолдолд өмнөх бүртгэлийг шинэчилнэ. Импортлохын өмнө системээс татсан загварын багана, тайлбарыг дагаж бөглөөрэй.

Байгууллагын бүтэц ба ажил үүрэг

Алба, албан тушаал, орон тоо болон ажилтны хамаарлыг шаталсан бүтцээр зохион байгуулна. Ажлын байрны тодорхойлолтыг тухайн албан тушаалтай холбож, ажилтан өөрийн апп-аас унших боломжтой.

Байгууллагын бүтцийг хэнд харуулах, хэн хүсэлт шийдвэрлэх, хэн ямар мэдээлэл харахыг админ тохируулна. Хандалтын эрх нь ажилтны гүйцэтгэх үүрэгтэй уялдана.

Ирц, хүсэлт, цалингийн уялдаа

Тогтмол болон уян хатан ажлын цаг, байршил, ажилтны бүлэгт тохирсон хуваарь онооно. Ирцийн нөхөн бүртгэл, чөлөө, томилолт зэрэг хүсэлтийг эрх бүхий хүн хянаж шийдвэрлэнэ. Батлагдсан хүсэлт, ажилласан цаг болон тооцооны дүрэм нь цалингийн задаргаанд ашиглагдана.

Ажилтны апп нь өөрийн цаг, цалин, хүсэлт болон хийх ажлыг харах боломж олгоно. Байгууллагын админ багийн мэдээллийг хянах самбар, тайлангаас нэгтгэн харна.

Баримт, журам, дотоод харилцаа

Байгууллагын журам, баримтыг ажилтан болон бүлгээр түгээж, шаардлагатай мэдээллээ багийн чат, мэдээ, санал хураалтаар хүргэнэ. Төсөл, даалгаврын явцыг хүний нөөцийн өдөр тутмын ажилтай хамт хөтөлж болно.

Irts AI туслах нь хэрэглэгчийн харах эрхтэй эх сурвалжид тулгуурлан мэдээлэл тайлбарлана. Хариултын эх сурвалжийг шалгаж, баталгаа болон эцсийн шийдвэрийг эрх бүхий хүн гаргана.

Түгээмэл асуулт

Жижиг баг ашиглаж болох уу?

Болно. Ажилтны бүртгэл, хуваарь, анхны ирцээс эхлэн хэрэгтэй боломжуудаа үе шаттай тохируулж болно.

Excel дээрх ажилтнуудаа оруулж болох уу?

Болно. Системийн Excel загварыг ашиглан мэдээллээ бэлтгэж, урьдчилсан шалгалтаар алдаатай мөрөө зассаны дараа импортолно.

Ажилтан бусдын цалинг харах уу?

Харах мэдээлэл нь хандалтын эрхээс хамаарна. Ажилтны өөрийн мэдээлэл болон удирдлагын харах хүрээг тусад нь тохируулна.

Танай багт хэрхэн тохирохыг хамтдаа харъя

Бодит ажлын урсгалаа туршиж, ажилтан болон админы тоонд тохирох багцаа сонгоорой.