Төсөл, даалгаврын удирдлага · Irts
Хэн, хэзээ, юу хийх нь тодорхой
Төсөл төлөвлөж, даалгавар хуваарилан, багийн ажлын явцыг жагсаалт, самбар, хуанли болон Gantt-аас хараарай
Шинэчилсэн:
Төсөл, даалгаврын удирдлага
Irts-ийн төсөл, даалгаврын хэсэгт ажлын хариуцагч, хамтран хариуцагч, ажлыг ажиглан харах хүмүүс, хугацаа, үе шат болон гүйцэтгэлийг нэгтгэн хөтөлнө. Өдөр тутмын жижиг ажлаас олон үе шаттай төсөл хүртэл багийн чат, календарь болон байгууллагын бусад мэдээлэлтэй хамт ашиглах боломжтой.

Хэрхэн эхлэх вэ?
Төслийн зорилгоо тодорхойлох
Хариуцах алба, төслийн хариуцагч, хугацаа болон гишүүдээ сонгоно.
Ажлаа хуваарилах
Даалгавар, дэд ажил, хариуцагч, хамтран хариуцагч, ажиглагчийг нэмнэ.
Явцаа хамтдаа хянах
Самбар, жагсаалт, хуанли эсвэл Gantt-аас гүйцэтгэл, хугацаагаа харна.
Нэг даалгаварт оролцох хүмүүсийн үүрэг
Үндсэн хариуцагч нь ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Хамтран хариуцагч нэмснээр хамт хийх хүмүүс тодорхой болно. Ажиглагчаар нэмсэн хүн тухайн ажлын явцтай танилцаж, мэдээлэл авах боломжтой. Харах болон өөрчлөх үйлдэл нь хэрэглэгчийн эрхээс хамаарна.
Ажлын хугацаа, ач холбогдол, явц, гүйцэтгэлийн тайлбарыг нэг даалгаварт хөтөлнө. Том ажлыг дэд ажил болгон задалж, хүн бүрийн оролцоог тодорхой болгоход ашиглана.
Самбар дээр үе шат хооронд шилжүүлэх
Хийх, хийж байгаа, хянуулах, дууссан ажлуудыг самбарын багануудаас харна. Даалгаврыг үе шат хооронд чирж шилжүүлэх боломжтой. Байгууллагын админ үе шатны нэрийг өөрийн ажлын хэллэгт тохируулж болно.
Төлөвийн өөрчлөлт болон гүйцэтгэлийн баталгаажуулалт нь системийн эрхийн дүрмийг дагана. Хянуулах эсвэл дуусгах шаардлагатай ажлыг эрх бүхий хүн нягталж шийдвэрлэнэ.
Жагсаалт, хуанли, Gantt
Жагсаалтаар олон ажлаа шүүж харах, самбараар үе шатны ачааллаа ойлгох, хуанлиар хугацаагаа төлөвлөх, Gantt-аар төслийн ажлуудын дараалал, уялдааг харах боломжтой. Нэг ажлыг өөр өөр харагдацаас хөтөлж байгаа учраас мэдээллээ дахин оруулах шаардлагагүй.
Өнөөдөр хийх, хугацаа хэтэрсэн, хянуулах ажлыг нэгтгэн харах нь багийн өдөр тутмын уулзалтад ашиглахад тохиромжтой. Хариуцагч болон төслөөр шүүж, тухайн үед шийдэх ажлаа ялгана.
Багийн харилцаатайгаа нэг орчинд
Төслийн ажилтай зэрэгцэн багийн чат, мэдээ, баримт ба журам, календарийг ашиглана. Google Drive зэрэг үйлчилгээний файлыг хавсаргахдаа тухайн холболт болон файлын хандах эрхийг тусад нь тохируулна.
Irts AI туслахаас өөрийн харах эрхтэй ажлын мэдээллийг тайлбарлуулах боломжтой. AI-ийн хариулт нь төслийн эзэн, хянагчийн шийдвэрийг орлохгүй. Ажлын үр дүнг баг өөрөө нягталж баталгаажуулна.
Түгээмэл асуулт
Зөвхөн нэг хариуцагчтай байх уу?
Үндсэн хариуцагчаас гадна хамтран хариуцагч болон ажиглагч нэмж болно.
Үе шатны нэрийг өөрчилж болох уу?
Болно. Админ үе шатны нэрийг байгууллагынхаа ажлын хэллэгт тохируулна.
Ажилтан өөрийн ажлаа хаанаас харах вэ?
Ажилтны аппын Миний ажил болон өөрт хуваарилагдсан ажлын хэсгээс хийх ажил, явцаа харна.
Танай багт хэрхэн тохирохыг хамтдаа харъя
Бодит ажлын урсгалаа туршиж, ажилтан болон админы тоонд тохирох багцаа сонгоорой.