Цалингийн программ · Irts
Ирц, хуваарьтай уялдсан цалингийн тооцоо
Үндсэн цалин, ажилласан цаг, илүү цаг, нэмэгдэл, суутгал, урьдчилгаа болон KPI бонусын задаргааг Irts-ээр хөтлөөрэй
Шинэчилсэн:
Цалингийн программ
Irts-ийн цалингийн хэсэг нь ажилтны тариф, сарын норм, бүртгэсэн ирц, батлагдсан хүсэлт болон байгууллагын тооцооны дүрэмд тулгуурлана. Компанийн нийтлэг тохиргоог ажилтан өвлөх бөгөөд шаардлагатай ажилтанд хувийн тохиргоо ашиглаж болно. Админ тооцооны задаргааг шалгасны дараа сарын хаалтыг хийнэ.

Хэрхэн эхлэх вэ?
Тариф, нормоо оруулах
Сар, өдөр, цагийн тариф болон сарын стандарт цагийг тохируулна.
Ирц, хүсэлтээ нягтлах
Ажилласан цаг, нөхөн бүртгэл, чөлөө болон илүү цагийн зөвшөөрлийг шалгана.
Задаргаагаа хянах
Нэмэгдэл, суутгал, урьдчилгаа, хувийн тохиргоог нягтлаад сарын хаалтаа хийнэ.
Компанийн дүрэм ба ажилтны хувийн тохиргоо
Компанийн нийтлэг тооцооны дүрмийг ажилтнуудад ашиглаж, өөр нөхцөлтэй ажилтанд хувийн тохиргоо онооно. Аль тохиргоог өвлөсөн, аль нь хувийн утгатайг задаргаанаас ялган харж болно. Тариф, урьдчилгаа, илүү цаг бодох эрх болон бонусын нөхцөлийг ажилтны хэрэгцээнд тохируулна.
НДШ, ХХОАТ-ын тооцох суурийг ажилтан тус бүрд тохируулах боломжтой. Хувийн суурь ашиглах үед ч татварын хувь нь компанийн тохируулсан дүрмийг дагана. Нягтлан байгууллагынхаа мөрдөх нөхцөлд нийцүүлэн утгуудыг нягтална.
Илүү цаг хэрхэн тооцогдох вэ?
Төлөвлөгдсөн хуваарь, бодит ажилласан хугацаа, илүү цагийн эрх болон батлагдсан хүсэлтээс илүү цагийн тооцоо хамаарна. Тогтмол илүү цагийн дүрэмтэй ажилтанд тухайн дүрэм үйлчилнэ. Давхцсан хугацааг давхар нэмж тооцохгүй.
Хуваарьгүй өдөр ажилласан цагийг бүртгэл, зөвшөөрөлтэй нь хамт нягтална. Илүү цагийн хүсэлт батлагдсан нь өөрөө ажилласан цагийн бүртгэлийг орлохгүй. Ирсэн, гарсан цаг болон хүсэлтийн хугацаа зөв байвал тооцоонд ашиглах боломжтой.
Хуваарь өөрчлөгдөхөд нээлттэй сарын тооцоо
Хуваарийн мөрдөх эхлэх огноог зөв сонгох нь чухал. Нээлттэй сарын эхнээс үйлчлэх өөрчлөлт хийвэл тухайн хугацааны норм, хоцролт, эрт гарсан цаг болон холбогдох тооцоог шинэ хуваарьтай уялдуулан дахин нягтална.
Хааж баталсан цалингийн түүхийг нээлттэй сарын өөрчлөлттэй хольж үзэхгүй. Админ өөрчлөлтийн дараа цалингийн задаргаа болон ирцийн тайланг хамтад нь шалгаж баталгаажуулна.
Урьдчилгаа, нэмэгдэл, KPI ба тайлан
Олгосон урьдчилгаа, нэмэгдэл, суутгал, батлагдсан бонусыг цалингийн задаргаатай хамт харна. KPI-ийн загвар, нөхцөл болон хүсэлтээр батлах бонус нь байгууллагын сонгосон тохиргоогоор ажиллана.
Цалингийн мэдээллийг ажилтны болон хугацааны шүүлтүүрээр хянаж, Excel тайлангаар авах боломжтой. Программд гарсан тооцоог хаахаас өмнө байгууллагын нягтлан хянаж баталгаажуулна.
Түгээмэл асуулт
Ирцийн системгүйгээр зөвхөн цалин бодох уу?
Irts нь ирц, хуваарьтай уялдсан ажлын орчин. Танай тооцоонд ямар мэдээлэл хэрэгтэйг тодорхойлж, тариф, норм болон бүртгэлийн урсгалаа эхлээд тохируулах нь зөв.
Илүү цаг бүх ажилтанд автоматаар мөнгө болох уу?
Үгүй. Илүү цаг бодох эрх, хуваарь, хүсэлтийн зөвшөөрөл болон байгууллагын дүрмээс хамаарна. Задаргааг ажилтан тус бүрээр нягтална.
Үнийн саналд цалингийн хэсэг багтах уу?
Бүх үндсэн боломж нэг багцад багтана. Ажилтны болон админы тоо, лицензийн хугацаандаа тохирох одоогийн үнийг үндсэн сайтын үнийн хэсгээс харна.
Танай багт хэрхэн тохирохыг хамтдаа харъя
Бодит ажлын урсгалаа туршиж, ажилтан болон админы тоонд тохирох багцаа сонгоорой.