Irts AI туслах
Ирц, цалин, компанийн журмаа Irts AI-аас асуугаарай
Irts AI нь ажилтны өөрийн ирц, цалингийн тооцоо, хүсэлтийн төлөв болон компанийн журмыг тайлбарладаг. Компанийн админ ирц, шийдвэр хүлээж буй хүсэлт, цалингийн урьдчилсан нэгтгэлийг тоймлон харж болно.
Шинэчилсэн:
Зураг томруулахIrts AI туслах
Irts AI бол байгууллагын хүний нөөц, ирц, цалингийн мэдээлэлд тулгуурлан хариулдаг туслах. Нэвтэрсний дараа тухайн байгууллагын мэдээллийг хэрэглэгчийн эрхийн хүрээнд ашиглана. Компанийн нийтэлж, AI-д уншуулсан журмаас хариулахдаа баримтын нэр, хувилбар, PDF-ийн холбогдох хуудсыг харуулна.
Хэрхэн эхлэх вэ?
Ажилтан эсвэл админы эрхээр нэвтрэх
Ажилтан аппын AI туслахаа нээнэ. Компанийн бүрэн админ вэб ажлын орчноос Irts AI туслахыг нээнэ.
Журмын эх сурвалжийг бэлдэх
Админ хүчинтэй PDF журмаа нийтэлж, харах хүрээг тохируулаад “AI-д уншуулах” үйлдлийг сонгоно. Боловсруулалт дууссаны дараа харах эрхтэй хэрэглэгч тухайн журмаар асууж болно.
Тодорхой асууж хариултаа тулгах
Асуумаар байгаа хугацаа, хүсэлтийн төрөл эсвэл журмынхаа нэрийг бичнэ. Журмын хариултыг заасан PDF хуудастай, тооцооны хариултыг тухайн бүртгэлийн дэлгэцтэй тулгана.
Боломжууд
Журам · «Ээлжийн амралтын хүсэлтээ хэзээ илгээх вэ?»
Ажилтан AI туслахаас амралтын хүсэлтийн хугацааг асууна. Тухайн заалт харах эрхтэй, AI-д уншуулсан журамд байвал туслах заалтыг тайлбарлаж, баримтын нэр, хувилбар, PDF хуудсыг заана.
Эх сурвалжаа нээж хугацааг тулгаад аппын «Хүсэлт» хэсгээс ээлжийн амралтын хүсэлтээ илгээнэ.
Цалин · «Миний энэ сарын цалингийн тооцоонд юу орсон бэ?»
Ажилтан өөрийн бүртгэлээр нэвтэрч асууна. Туслах тухайн үеийн үндсэн цалин, илүү цаг, бонус болон нийт урьдчилсан дүнг тайлбарлана.
Аппын «Миний цалин» хэсгээс дүнгээ тулгана. Эцсийн дүнг компани тухайн сарын цалинг батлахдаа шийднэ.
Хүсэлт · «Шийдвэр хүлээж буй ирц, чөлөөний ямар хүсэлт байна вэ?»
Компанийн бүрэн админ Irts AI туслахаас байгууллагынхаа шийдвэр хүлээж буй ирц, чөлөөний хүсэлтүүдийг асууж тойм авна.
Тоймыг «Хүсэлт батлах» хэсгийн жагсаалттай тулгаж, админ хүсэлт бүрийг нягталсны дараа шийдвэрээ бүртгэнэ.
Түгээмэл асуулт
Вэбсайтын «AI-аас асуух» болон ажлын орчны Irts AI ямар зориулалттай вэ?
Вэбсайтын туслах Irts-ийн боломж, үнэ, туршилтын талаар нийтэд нээлттэй мэдээллээр хариулна. Байгууллагын ирц, цалин, хүсэлт, журмын талаар асуухдаа ажлын орчинд нэвтэрч Irts AI туслахыг ашиглана.
Irts AI ямар мэдээллийг ашигладаг вэ?
Ажилтан өөрийн цалин, ирц, хүсэлт, өөрт үйлчлэх хуваарь, харах эрхтэй журам болон компанийн мэдээг асууж болно. Компанийн бүрэн админ өөрийн байгууллагын ирц, хүсэлт, хуваарь, цалингийн нэгтгэл болон харах эрхтэй журмаар асууж болно.
Журмын эх сурвалж олдохгүй байвал яах вэ?
Админаасаа хүчинтэй PDF хувилбар нийтлэгдсэн эсэх, таны харах эрх болон AI-д уншуулах боловсруулалт дууссан эсэхийг нягтлуулах боломжтой. Эх сурвалж олдохгүй үед туслах үүнийг хариултад мэдэгдэнэ.
AI-ийн хариултын дараа хүсэлтийг хэн батлах вэ?
Irts AI нь мэдээлэл тайлбарлаж, эх сурвалжийг заах зориулалттай. Хүсэлтийг эрх бүхий хүн баталж, цалин болон бусад бүртгэлийг ажлын орчны холбогдох хэсэгт нягталж шийдвэрлэнэ.
Танай багт хэрхэн тохирохыг хамтдаа харъя
Бодит ажлын урсгалаа туршиж, ажилтан болон админы тоонд тохирох багцаа сонгоорой.